CS2-ийн түүхэнд Монгол Улсыг төлөөлөн амжилттай оролцож буй The MongolZ баг өнөөдөр Остин Мэйжор тэмцээнийг FURIA багтай хийх тоглолтоор эхлүүлнэ. Тоглолт Улаанбаатарын цагаар 16:00-д эхлэх бөгөөд хоёр баг өмнө нь дөрвөн удаа учраа таарахад The MongolZ гуравт нь ялалт байгуулсан юм. Хамгийн сүүлд “PGL Bucharest 2025” тэмцээний хүрээнд хоёр багийн тоглолтод Монголын баг 2-0 харьцаатай илт давуу ялалт байгуулсан билээ.
Тэмцээний түрүүлэх гол нэр дэвшигчдийн нэг гэгдэж буй The MongolZ баг сүүлийн үед тогтвортой амжилт үзүүлж буй ч багийн ирээдүйтэй холбоотой таамаг, эргэлзээ нэмэгдэж эхэлжээ. Энэтхэгийн алдарт аналист, тайлбарлагч “Bleh” буюу Судхен Вахенбам Остинд явагдаж буй тэмцээний шууд дамжуулалтын үеэр өөрийн байр суурийг илэрхийлжээ.
“Би өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт болсон MESA Nomadic Masters тэмцээнд оролцоод Астана руу ирсэн. Монголд шинэ, авьяастай тоглогчид хүчтэй гарч ирж байна. Хэрвээ The MongolZ Остин Мэйжорт амжилт гаргаж чадахгүй бол бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орж мэднэ. Ялангуяа Techno4k-ийн хувьд ярих зүйл их байна. Би түүнийг үргэлж өмгөөлж ирсэн. Blitz болон Techno4k хоёрыг сүүлийн 3–4 жилийн турш хамгаалсан, гэхдээ тоглолт нь сайжрахгүй байна. Миний бодлоор The MongolZ одоо бүрэлдэхүүний өөрчлөлтийн ирмэг дээр ирээд байна. Энэ бүхнийг Остин Мэйжорын үр дүн шийдэх байх” хэмээн Bleh онцолжээ.
The MongolZ баг хамгийн сүүлд 2024 оны арваннэгдүгээр сард олон улсын тэмцээнд түрүүлсэн ч түүнээс хойш тогтмол амжилт үзүүлэхэд бэрхшээлтэй байгаа нь шүүмжлэл дагуулаад байна.
Мөн тэмдэглэхэд, The MongolZ багийн албан ёсны ивээн тэтгэгч нь 1xBet бөгөөд тус брэнд Монголын esports-ийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй томоохон түншийн нэг юм.