Нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Дугуйтай Улаанбаатар–2025” олон нийтийн өдөрлөг Улаанбаатар хотын төв талбайд үргэлжилж байна.
Тус өдөрлөгийн хүрээнд мэргэжлийн дугуйн тамирчид болон сонирхогчдын дунд тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж буй бөгөөд дараах үйл ажиллагаанууд өрнөж байна:
- Дугуйн спортын клубуудын танилцуулга
- Дугуй, дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн үзэсгэлэн, худалдаа
- Дугуйны засвар үйлчилгээ
- Банк, санхүүгийн байгууллагуудын ногоон зээлийн танилцуулга
- Дугуй сонирхогчдод зориулсан чөлөөт худалдааны хэсэг
Мөн дараах төрлүүдийн уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдаж байна:
- Дугуйн парад
- 20 км-ийн засмал замын уралдаан
- 4–5 насны хүүхдүүдийн тэнцвэрт дугуйн уралдаан
- BMX болон тэнцвэрт дугуйн төрөл
- Виртуал дугуйн уралдаан
“Дугуйтай Улаанбаатар–2025” өдөрлөг нь олон нийтийг урам зоригтойгоор спортоор хичээллэх, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сонгох уриалгыг түгээж буйгаараа онцлог юм.