Home Нийгэм Хаврын тариалалтад 32 мянган тонн буудайн үр бэлтгэгдээд байна

Хаврын тариалалтад 32 мянган тонн буудайн үр бэлтгэгдээд байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хаврын тариалалтад 32 мянган тонн

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан нийт 32 мянган тонн буудайн үр бэлтгэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеэс 22.1 мянган тонноор буурсан дүн болжээ.

Тариалалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг доорх байдлаар мэдээлсэн байна:

  • Бул – 98.1% бэлэн
  • Өргөн холбоо – 98.2%
  • Үр тарианы үрлүүр – 93.4%
  • Анжис – 95.2%
  • Төмс, хүнсний ногооны үрлүүр – 97.6%
  • Дугуйт трактор – 94.9%
  • Сийрүүлэгч (бүх төрлийн) – 93.9%
  • Гинжит трактор – 73.5%

Дээрх үзүүлэлтүүд нь хөрс боловсруулалт болон тариалалтын ажлыг зохион байгуулахад техник, үрийн бэлтгэл ямар түвшинд байгааг харуулж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.