АНУ-ын Даллас хотод зохиогдож буй цахим спортын “Counter Strike 2” тоглоомын хамгийн өндөр чансаатай тэмцээн болох “Intel Extreme Masters Dallas 2025” гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Нийт 1 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж буй.
Монголын бахархал болсон “The MongolZ” баг Азийн чансаагаар уригдан оролцож байгаа бөгөөд А хэсгээс Playoffs шатанд шалгарч, түүхэн амжилтаа ахиуллаа. Тэд Европын алдарт “G2 Esports” багийг “best-of-3” форматаар 2:0-ээр хожсон нь дэлхийн анхаарлыг татаж байна.
Баг өөрсдийн сонгосон “Inferno” map дээр 13:4, харин G2 багийн сонгосон “Dust II” map дээр 13:7-оор илүүрхсэн тоглолт үзүүлсэн. Ийнхүү “The MongolZ” Playoffs шатанд хүч түрэн гарсан юм.
Гэсэн ч A хэсгээс нэгдүгээр байраар шууд шөвгийн дөрөвт шалгарах эсэх нь маргааш өглөө 07:00 цагт Францын “Team Vitality” багтай тоглох тоглолтоор шийдэгдэнэ. Хэрэв ялбал “The MongolZ” баг тэмцээнээ semifinals шатнаас үргэлжлүүлэх бол хожигдсон тохиолдолд шөвгийн зургаас өрсөлдөх болно.
“IEM Dallas 2025” тэмцээний ялагч баг 285,000 ам.доллар, хоёрдугаар байрт орсон баг 150,000 ам.долларын шагналын эзэн болно. Үүнээс гадна тэмцээний дараа “Counter Strike 2” тоглоомын дэлхийн хамгийн өндөр зэрэглэл бүхий “BLAST.tv Austin Major 2025” тэмцээн зургадугаар сарын 2-22-нд АНУ-д болох юм.
Энэхүү тэмцээнд “The MongolZ” багийг ивээн тэтгэж буй 1xBet компанийн дэмжлэг онцгой ач холбогдолтой бөгөөд энэ нь багийн бэлтгэл, олон улсын тавцанд тоглох боломжийг бодитоор бүрдүүлж өгч байгаа юм. Дэмжигч, спонсорын урт хугацааны хамтын ажиллагаа нь Монголын цахим спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр болж байна.
2 comments
Амжилт хүсэе The MongolZ! Бидний итгэлийг даагаарай!
Дахиад нэг том алхам! Монгол eSports өсөж байгаад баяртай байна