Home Спорт 30,000 хүн гүйхэд бэлэн боллоо: Улаанбаатар марафон маргааш Соёлын төв өргөөнөөс эхэлнэ

30,000 хүн гүйхэд бэлэн боллоо: Улаанбаатар марафон маргааш Соёлын төв өргөөнөөс эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбаатар марафон

Энэ жилийн “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн нээлт маргааш, 5 дугаар сарын 24-ний өдрийн 09:30 цагт Соёлын төв өргөөний урд талбайд ёслол төгөлдөр эхэлнэ. Олон улсын энэхүү марафонд гадаад, дотоодын нийт 30,000 орчим гүйгч оролцохоор бүртгүүлээд байгаа нь өмнөх жилүүдийнхээс илүү өргөн хүрээг хамарч буйг харуулж байна.

Оролцогчдын тоо, гүйлтийн төрлүүд:

  • Эрүүл мэндийн гүйлт (5 км) – 18,000 хүн
  • Гэр бүлийн гүйлт – 4,000 гаруй хүн
  • Хагас болон бүтэн марафон (21 км, 42 км) – шинэ маршрутаар гүйнэ

Нээлтийн дараа гүйгчид төрөл тус бүрээр нэг шугамд байрлаж, хамтдаа дасгал хийсний дараа 10:00 цагт Соёлын төв өргөөний урдаас зэрэг гараанаас гарна. 5 км-ийн гүйлтийн хувьд энэ жил нар буруу чиглэлд гүйж барианд хүрэх зохион байгуулалттай байгаа бол хагас болон бүтэн марафоны гүйгчид шинэ замаар уралдах юм.

Үдээс хойш зохион байгуулагдах тусгай төрлүүд:

  • 13:00 цагт – Харааны бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэд МУИС-ийн урдаас
  • 14:00 цагт – Гэр бүлийн төрөл
  • 14:30 цагт – Тусгай олимпын 500 м гүйлт (Спортын төв ордны урд)
  • 15:00 цагт – Тусгай олимпын 800 м гүйлт (Улаанбаатар зочид буудлын урд)

Шинэлэг технологи, арга хэмжээ:

  • RFID технологи ашиглан гүйлтийн үр дүн, бариа, зураг зэргийг бүртгэж, оролцогчдын цахим бүртгэлтэй холбоотой хаяг руу илгээхээр болжээ.
  • Энэхүү технологийг “Hipay” компани 4 дэх жилдээ хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 450 сайн дурын ажилтан зохион байгуулалтад оролцож, марафоныг дэмжин ажиллана.
  • Мөн Улаанбаатар марафоны 10 жилийн ойн хүрээнд сүүлийн жилүүдийн онцлох мөчүүдийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг талбайн том асрын ард байрлуулах болно.

Зохион байгуулагчид гүйлтэд оролцогчдыг нээлтийн үйл ажиллагаанаас өмнө ирж, шугамд багтах, дасгалд хамрагдахыг уриалж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.