Home НийгэмЭнэ сарыг дуустал аагим халуун үргэлжилнэ — Ирэх сард усархаг бороо, үерийн эрсдэл нэмэгдэнэ

Энэ сарыг дуустал аагим халуун үргэлжилнэ — Ирэх сард усархаг бороо, үерийн эрсдэл нэмэгдэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
цаг агаар

Зуны цаг агаарын хэтийн төлөвийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын урт хугацааны прогноз хариуцсан ерөнхий инженер Б.Жаргалан мэдээлэл хийлээ. Тэрбээр ойрын өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар агаарын температур +30 градусаас давж, хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгааг онцолж, иргэд, тэр дундаа хүүхдүүдийг нарших, гол усны осолд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

ЦУОШГ-ын мэдээлснээр, зургадугаар сарыг дуустал бүх аймаг, орон нутгаар халуун үргэлжилж, сарын төгсгөлд баруун бүсээс эхлэн хур тунадас орж, агаарын температур аажмаар буурах хандлагатай байна. Харин нийслэл Улаанбаатар болон ойролцоох бүс нутагт энэ сарын сүүл, долдугаар сарын эхээр усархаг бороо, аадар шуургатай байх магадлал өндөр байгаа бөгөөд гэнэтийн үерийн эрсдэл нэмэгдэж болзошгүйг мэргэжилтнүүд сануулж байна.

Мөн энэ жил хөрсний ус шингээх чадвар харьцангуй багассан нь үер үүсэх шалтгаан болж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд долоо, наймдугаар саруудад Төвийн бүсийн өмнөд хэсэг болон Говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөв ажиглагджээ.

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, өдөр тутмын цаг агаарын мэдээлэл, анхааруулгыг тогтмол хүлээн авч, аюулгүй байдлаа хангах шаардлагатай байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.