Холимог тулааны тамирчин, боксын олон улсын хэмжээний мастер (ОУХМ) М.Нандин-Эрдэнэ тун удахгүй шинэ тулаанд оролцоно. Тэрбээр 2025 оны зургаадугаар сарын 28-ны Бямба гарагт 70 кг-ын жингийн ангилалд хүч сорих гэж байна.
Энэ удаад түүний өрсөлдөгч нь ОХУ-ын тулаанч Камил Магомедов байх бөгөөд тулаан Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын “Jangcung Arena” спортын төвд зохион байгуулагдана.
Тус тулаан М.Нандин-Эрдэнийн хувьд олон улсын хэмжээнд хүчээ сорих дараагийн томоохон сорил болж байгаа бөгөөд тулааныг дотоодын болон олон улсын сонирхогчид өндөр хүлээлттэйгээр анхаарч байна.
2 комментария
Амжилт хүсье, Нандин-Эрдэнэ! Солонгосын ринг дээр сайн тоглоорой
Ийм том тулаан үзэхийг тэсэн ядан хүлээж байна!