Замын 176 уулзвар, гарцад иж бүрэн камерын систем суурилуулж, AI технологиор 10 төрлийн зөрчлийг илрүүлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Теле камерийн нэгдсэн төв

Нийслэлийн «Теле камерийн нэгдсэн төв» болон 9 дүүргийн Засаг даргын дэргэд Теле камерийн хяналтын дэд төвийг байгуулсан байна. Энэ төсөл нь Улаанбаатар хотод авто замын түгжрэлийг бууруулах, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын гаралтыг урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор камерийн системийг нэвтрүүлэхээр зорьж байна.

НИТХ-ын дарга А.Баяр энэхүү төслийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар хэрэгжүүлж буйг онцлон, нийслэлийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хороолол, орон сууцны хороолол, нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх төрлийн камерийг ухаалаг нэгдсэн удирдлагын системээр хянах боломжтой болохыг мэдээлэв. Энэ нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон давуу талтай гэдгийг тэрбээр тэмдэглэсэн юм.

Цаашид 176 уулзвар, гарцуудад иж бүрэн камерын систем суурилуулж, AI технологиор 10 төрлийн зөрчлийг илрүүлж, нийтийн аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллах болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment