Хөлбөмбөгийн клубуудын ДАШТ-ий хэсгийн шат өндөрлөж, шилдэг 16 баг тодорлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Клубуудын ДАШТ

2025 оны Клубуудын ДАШТ зургадугаар сарын 14-нд АНУ-ын 11 хотод эхэлсэн бөгөөд хэсгийн шатны тоглолтууд дуусаж, хасагдах шатанд шалгарсан шилдэг 16 багийн нэрс тодорхой боллоо. Энэ шатанд нийт 48 тоглолт явагдаж, 143 гоол орсон нь тоглолт бүрт дунджаар 2.98 гоол орсон гэсэн сайн үзүүлэлттэй байна. Үзэгчдийн дундаж тоо 34,759 байсан бөгөөд ихэнх тоглолт өдрийн цагаар болсон нь шууд дамжуулалтын боломжтой цагтай уялдсан ч орон нутгийн үзэгчдийн тоонд бага зэрэг нөлөөлсөн бололтой.

А хэсэг

  1. Палмейрас (Бразил)
  2. Интер Майами (АНУ)
    Порту болон Египетийн Аль Ахли хоёр тэнцээ, нэг хожигдолтой тэмцээнээ өндөрлүүллээ.

В хэсэг

  1. ПСЖ (Франц)
  2. Ботафого (Бразил)
    Атлетико Мадрид гурван тоглолтод сайн тоглосон ч бөмбөгний зөрүүгээр шүүлтэд орж хасагдав.

С хэсэг

  1. Бенфика (Португал)
  2. Бавари Мюнхен (Герман)
    Бока Хуниорс (Аргентин) болон Окленд Сити (Шинэ Зеланд) оноо авч чадаагүй.

D хэсэг

  1. Фламенго (Бразил)
  2. Челси (Англи)
    Лос Анжелес (АНУ) болон Эсперансе (Тунис) хэсгээс мултарлаа.

Е хэсэг

  1. Интер Милан (Итали)
  2. Монтеррей (Мексик)
    Ривер Плэйт (Аргентин) болон Урава Ред Даймондс (Япон) хэсгээс хасагдав.

F хэсэг

  1. Борусси Дортмунд (Герман)
  2. Флуминенсе (Бразил)
    Мамелоди Сандаунз (Өмнөд Африк) боломжийн тоглосон ч шалгарч чадсангүй. Улсан HD (БНСУ) оноогүй өндөрлөв.

G хэсэг

  1. Манчестер Сити (Англи) — хэсгийн шатанд 3 хожилтой, ганцаар оноо алдаагүй
  2. Ювентус (Итали)
    Аль Айн (АНЭУ) болон Видад (Марокко) хүчтэй өрсөлдөгчдийн дунд боломжгүйд хүрэв.

H хэсэг

  1. Реал Мадрид (Испани)
  2. Аль Хилаль (Саудын Араб)
    Реал тэнцээтэй ч хэсгээ тэргүүлсэн бол Аль Хилаль хожигдолгүй шалгарсан.

Шилдэг 16 багийн бүрэлдэхүүн

  • Бразил — 4 баг
  • Англи — 2
  • Герман — 2
  • Итали — 2
  • Франц — 1
  • Испани — 1
  • Португал — 1
  • Мексик — 1
  • АНУ — 1
  • Саудын Араб — 1

Европ тивээс нийт 9 баг шалгарсан бол Өмнөд Америкаас 4, Хойд Америкаас 2, Азиас 1 баг шилдгүүдийн эгнээнд үлдлээ.

Хасагдах шат зургадугаар сарын 28-нд эхэлнэ. Эхний тоглолт Палмейрас болон Ботафого багуудын хооронд болох бөгөөд Бразилийн дотоодын өрсөлдөөн хасагдах шатны эхлэлийг тавих нь.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment