Үндэсний их баяр наадмын нээлт болон бөхийн барилдааны тасалбарын борлуулалт маргааш өглөөний 07:00 цагт албан ёсоор эхлэхээр болжээ. Иргэд www.enaadam.mn цахим хуудсаар дамжуулан тасалбар худалдан авах боломжтой бөгөөд нэг хүн хамгийн ихдээ хоёр тасалбар авах эрхтэй байна.
Наадмын гол арга хэмжээ болох нээлтийн ёслол болон бөхийн барилдааны тасалбаруудыг суудлын байршлаас шалтгаалан 100,000₮, 1,300,000₮ болон 1,500,000₮ гэсэн гурван төрлийн үнээр худалдаална. Мөн долоодугаар сарын 11-ний орой зохион байгуулагдах нээлтийн тоглолтын дахин тоглолтын тасалбарыг 80,000 төгрөгөөр www.ticket.mn сайтаар худалдах юм.
Тасалбарын онлайн худалдаа зөвхөн өглөөний 07:00 цагаас эхлэх бөгөөд эрэлт өндөр байх төлөвтэй байгаа тул иргэдийг хугацаанд нь худалдан авалт хийхийг анхааруулж байна.