Олимпын оноо олгох “Улаанбаатар Их дуулга” тэмцээн Steppe Arena-д болно

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
Олимпын оноо олгох “Улаанбаатар Их дуулга” тэмцээн Steppe Arena-д болно

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) цуврал тэмцээний нэг болох “Улаанбаатар Их дуулга” энэ оны 7-р сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тэмцээн “AIC Steppe Arena”-д болох бөгөөд энэ удаагийн тэмцээн нь олимпын эрхийн оноо, дэлхийн чансааны оноо олгох өндөр зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ онцлог юм.

“Улаанбаатар Их дуулга” нь “Лос Анжелес 2028” зуны олимпын наадмын эрхийн оноо цуглуулах чухал боломж болохын зэрэгцээ дэлхийн шилдэг жүдочид дэлхийн чансаагаа ахиулахын төлөө өрсөлдөх болно. Энэхүү тэмцээн нь Монголын нийслэлд гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй бөгөөд дотоодын төдийгүй олон улсын жүдогийн хорхойтнуудын анхаарлын төвд байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Кутуй 4 июля, 2025 - 16:35

Ийм олон улсын тэмцээнүүдийг яг Улаанбаатарт зохион байгуулна гэдэг үнэхээр сайхан санаачилга! Энэ нь манай тамирчдад маш том дэмжлэг болж, хөгжөөн дэмжигчид тэднийг шууд үзэх сайхан боломж болно

Reply
Начин 4 июля, 2025 - 17:10

Энэ түвшний тэмцээн нь залуу тамирчдад туршлага хуримтлуулж, олимпийн эрхийн оноо авах онцгой боломж юм

Reply

Leave a Comment