Үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ

2025 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр Монгол бөхийн өргөөнд албан ёсоор эхэллээ. Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх хүрээнд энэ жилийн наадмыг зохион байгуулж буй.

Энэ удаагийн барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдээс гадна залуу хүчтэнүүд нийлсэн 512 бөх зодоглохоор болсон байна. Бүртгэл долоодугаар сарын 9-ний 18:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд бөхчүүд энэ хугацаанд заавал ирж бүртгүүлэн, оролцохоо баталгаажуулах шаардлагатайг зохион байгуулах хорооноос анхааруулжээ.

Түүнчлэн өсвөр үеийн бөхчүүдийн барилдаанд 128 хүүхэд оролцох бөгөөд тэдний бүртгэл маргааш эхлэхээр товлогдсон байна. Энэхүү барилдаанууд нь үндэсний бөхийн өв соёлыг залуу үед өвлүүлэх, ирээдүйн аваргуудыг тодруулах зорилготой юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment