Үндэсний их баяр наадмын хөтөлбөр (2025 оны 7-р сарын 11-13)

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр (2025 оны 7-р сарын 11-13)

Монгол Улсын Тулгар төр байгуулагдсаны 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэхүү баярын хүрээнд үндэсний спортын уралдаан, урлаг, соёлын үйл ажиллагаа өрнөх албан ёсны хөтөлбөрийг хүргэж байна.


7 дугаар сарын 11 (Пүрэв гараг) — Нээлтийн өдөр

  • 07:00–11:00 — Азарганы уралдаан
    Болох газар: Хүй долоон худаг
  • 11:00–13:00 — Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа
    Болох газар: Төв цэнгэлдэх хүрээлэн
  • 12:00–16:00 — Их насны морьдын уралдаан
    Болох газар: Хүй долоон худаг
  • 13:00–17:30 — Бөхийн барилдааны 1-ийн даваа
    Болох газар: Төв цэнгэлдэх хүрээлэн
  • 13:00–13:30 — Сурын харвааны нээлтийн ажиллагаа
    Болох газар: Сурын талбай
  • 17:30–20:00 — Бөхийн барилдааны 2-ын даваа
    Болох газар: Төв цэнгэлдэх хүрээлэн
  • 19:00 — “Nair music concert” Jess in Ulaanbaatar тоглолт
    Болох газар: Social Pay парк
  • 21:00–22:30 — “Мөнхөд гэрэлтэх Монгол” жуулчдад зориулсан арга хэмжээ
    Болох газар: Төв цэнгэлдэх хүрээлэн
  • 21:00–24:00 — “Улаанбаатарын үдэш 2025”
    Болох газар: Сүхбаатарын талбай
  • 24:00 — Ёслолын буудлага
    Болох газар: Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон

7 дугаар сарын 12 (Баасан гараг) — Бөх, морь үргэлжилнэ

  • 07:00–11:00 — Соёолонгийн уралдаан
    Болох газар: Хүй долоон худаг
  • 09:00–11:00 — Бөхийн барилдааны 3-ын даваа
    Болох газар: Төв цэнгэлдэх хүрээлэн
  • 11:00–12:30 — Бөхийн барилдааны 4-ийн даваа
    Болох газар: Төв цэнгэлдэх хүрээлэн
  • 12:00–14:00 — Дааганы уралдаан
    Болох газар: Хүй долоон худаг
  • 13:00–21:00 — Бөхийн барилдааны 5–9 даваа
    Болох газар: Төв цэнгэлдэх хүрээлэн
  • 21:30–22:00 — Үндэсний их баяр наадмын хаалтын ёслол
    Болох газар: Төв цэнгэлдэх хүрээлэн

7 дугаар сарын 13 (Бямба гараг) — Морьтон Монголын өдөр

  • 07:00–08:30 — Сонгомол дээд насны морьдын уралдаан
    Болох газар: Хүй долоон худаг
  • 09:00–11:30 — Сонгомол дунд насны морьдын уралдаан
    Болох газар: Хүй долоон худаг
  • 11:00–13:00 — Жороо морьдын уралдаан
    Болох газар: Хүй долоон худаг
  • 12:00–19:00 — Уяачдын наадам
    Болох газар: Хүй долоон худаг

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment