Гарди Н.Өсөхбаярт хоёр давхар хаус бэлэглэлээ – Сүхбаатар аймгийн анхны гарди

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Гарди Н.Өсөхбаярт хоёр давхар хаус бэлэглэлээ – Сүхбаатар аймгийн анхны гарди

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 829, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан болсон Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай зодоглож, улсын гарди цол хүртсэн Нямдоржийн Өсөхбаярт хүндтэй бэлэг гардууллаа.

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жавхлант” дэвжээ, “Нэгдэл” клубийн тамирчин, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх Н.Өсөхбаярт “Эвт Чулуу” компаниас эдэлбэр газар бүхий хоёр давхар, дөрвөн өрөө хаус бэлэглэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Н.Өсөхбаярын онцлох амжилтууд:

  • Аймгийн арслан цолоос шууд үзүүр, түрүүнд шалгарсан хоёр дахь бөх
  • Сүхбаатар аймгаас төрсөн 17 дахь улсын цолтон
  • Аймгаасаа төрсөн анхны гарди цолтой бөх

Энэхүү шагнал нь Өсөхбаярын олон жилийн уйгагүй хөдөлмөр, спортын амжилтыг үнэлсэн томоохон урамшуулал болж буйгаараа онцлог. Түүний дараагийн амжилтыг бөхийн хүрээнийхэн болон шүтэн бишрэгчид итгэл дүүрэн хүлээж байна.


Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment