Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдсан 6 насны морин уралдаанд нийт 958 уралдаанч хүүхэд оролцсон бөгөөд тэднээс 11 хүүхэд мориноос унасан тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр хүүхдүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, улмаар эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгсөн бөгөөд ноцтой бэртэл гэмтэлтэй хүүхэд байгаагүй хэмээн холбогдох албаныхан мэдээлжээ.
Мөн баяр наадмын өдрүүдэд улс даяар нийт 98 бага насны хүүхэд эцэг, эх болон асран хамгаалагчаасаа төөрсөн бөгөөд цагдаагийн байгууллага тэднийг олж тогтоон, гэр бүлд нь хүлээлгэн өгсөн байна.
Хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс 4670 гаруй таних бугуйвчийг хүүхдүүдэд зүүж өгсөн бөгөөд энэ арга хэмжээ нь эцэг, эхчүүд болон цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгожээ.