7-р сарын 20-ноос халуун ус хязгаарлах байршлуудыг зарлалаа — 20 хоногийн засвар эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
7-р сарын 20-ноос халуун ус хязгаарлах байршлуудыг зарлалаа — 20 хоногийн засвар эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил эрчимтэй үргэлжилж байгаа энэ үед Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК 2025 оны долоодугаар сарын 20-ны Ням гарагаас наймдугаар сарын 9-нийг хүртэл нийт 20 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлах байршлуудыг албан ёсоор зарлалаа.

Халуун усны түр хязгаарлалт нь улирал бүрийн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд хийгддэг бөгөөд энэ удаад дараах байршлуудыг хамарч байна:

– 220 мянгат
– Хүүхдийн 100
– Цирк
– ШУТСО
– Япон элчин орчим
– Зүтгүүрийн депо
– 5-р хорооллын УДДТ-64
– Эм импекс орчмын хэрэглэгчид
– Отгонтэнгэр дээд сургууль
– Жуковын музей
– Монгол кино нэгтгэл орчим
– 21-р сургууль орчим
– Бөхийн өргөө орчим
– Зүүн хүрээ орон сууцны хороолол
– ХӨСҮТ
– 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчид

Засварын ажил нь халуун усны шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах, өвөлжилтийн бэлтгэл хангахад чиглэсэн бөгөөд эдгээр байршлын хэрэглэгчдийг дээрх хугацаанд халуун усгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн дулааны шугамын засварын ажлууд наймдугаар сарын 20-ныг хүртэл үе шаттайгаар үргэлжлэх хуваарьтай байгаа бөгөөд халуун ус хязгаарлах бүсчлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсуудаас авах боломжтой.

Иргэд халуун усны хязгаарлалтад бэлтгэлтэй байж, өөрсдийн байршлыг дээрх бүсчлэлд хамрагдаж байгаа эсэхийг нягтлахыг албаныхан зөвлөж байна.

imlp5a 518247251 1284129243722601 2582884710582407583 n x974
zsuvr9 494760838 122200598342257880 6669618136855888427 n x974

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment