БНСУ-ын Үндэсний ассамблей, Байгаль орчны корпорац болон Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын төлөөлөгчид манай улсад айлчилсан үеэрээ 2025 онд нийслэлд гурван шинэ станц нэмж суурилуулж, шаардлагатай бусад тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлэхээр болсон талаар мэдэгдэв.
Энэхүү ажил нь Монгол, БНСУ-ын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг хэмжих автомат станц суурилуулах төсөл”-ийн хүрээнд явагдаж байна. Төслийн зорилго нь 2025 он гэхэд улсын бүх аймгийг агаарын чанарын хяналтын төхөөрөмжөөр бүрэн хангах бөгөөд нийслэлд нэмэлт станц суурилуулах нь бохирдлын хяналтыг илүү нарийвчлан хийх боломжийг олгоно.