Маргаашаас нийтийн тээврийн автобусны гурван чиглэл өөрчлөгдөж, нэг шинэ чиглэл нэмэгдэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Маргаашаас нийтийн тээврийн автобусны гурван чиглэл өөрчлөгдөж, нэг шинэ чиглэл нэмэгдэнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд наймдугаар сарын 16-наас эхлэн зарим өөрчлөлт хийгдэж, нэг шинэ чиглэл нээгдэхээр болжээ.

Ч:7 “Нисэх–МУБИС–Ард кино театр” чиглэлийг “Нисэх–МУБИС–Бөмбөгөр худалдааны төв” болгон өөрчилсөн бол Ч:9 “Нисэх–Нарны гүүр–Тэнгис кино театр–Хүнсний 4-р дэлгүүр” чиглэл нь “Нисэх–Нарны гүүр–Тэнгис кино театр–МУБИС” болж өөрчлөгдөнө.

Мөн Ч:22 “Шадивлангийн эцэс–Зуслан–Чингис СООСЭ дээд сургууль” чиглэл нь 83 зогсоолтой, зорчигчийн хүлээлгийн хугацаа урт байсан тул богино эргэлтийн “Шадивлангийн эцэс–МҮЭСТО–Тээврийн товчоо” болгон шинэчлэгдэж байна. Үүнээс гадна шинэ Ч:82 “Чингис СООСЭ–10-р хороолол” чиглэл нээгдэж, иргэдэд үйлчлэх юм.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 24 цагийн турш 70044040 утсаар авах аж.

Маргаашаас нийтийн тээврийн автобусны гурван чиглэл өөрчлөгдөж, нэг шинэ чиглэл нэмэгдэнэ
Маргаашаас нийтийн тээврийн автобусны гурван чиглэл өөрчлөгдөж, нэг шинэ чиглэл нэмэгдэнэ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй