Монгол Улсын иргэний нисэхийн салбарт шинэ хуудас нээгдлээ. “Хүннү Эйр” агаарын тээврийн компани анх удаа дан эмэгтэйчүүдээс бүрдсэн нисэх багийг бүрдүүлж, Улаанбаатар–Эрээн–Улаанбаатар чиглэлд амжилттай нислэг үйлджээ.
Энэхүү түүхэн нислэгт:
- Нисгэгчид: Паула Бабински, Х. Энхжин, Н. Сод-Эрдэнэ
- Агаарын хөлгийн үйлчлэгчид: Б. Баярцэцэг, Ц. Саруулхишиг, Т. Намуун
- Инженер: С. Хаш
тус тус багтсан байна.
Монголын нисэхийн салбарт анх удаа зөвхөн эмэгтэйчүүдээр бүрдсэн баг нислэг үйлдсэн нь зөвхөн түүхэн ач холбогдолтой үйл явдал төдийгүй салбартаа эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх чухал алхам болж байгаа юм.