2025 оны наймдугаар сарын 20-нд МИАТ компаниас мэдээлэл гаргаж, ойрын өдрүүдэд нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт гарах боломжтойг анхаарууллаа.
Цаг уурын байгууллагын таамаглалаар энэ сарын 19-25-ны хооронд нутгийн зарим хэсгээр аянга цахилгаантай бороо орж, салхины эрч нэмэгдэх зэрэг онцгой нөхцөл бүрдэх төлөвтэй байна. Иймд нислэгийн аюулгүй ажиллагааг дээдэлж, олон улсын болон орон нутгийн зарим чиглэлд нислэгийн хуваарьт тодорхой өөрчлөлт хийх шаардлага гарах боломжтойг МИАТ онцлон тэмдэглэжээ.
Хэрэв цаг уурын нөхцөлөөс шалтгаалан нислэгийн хуваарьт өөрчлөлт орвол зорчигчдод гар утасны мессеж болон цахим шуудангаар шинэчилсэн мэдээлэл илгээж, цаг тухайд нь мэдэгдэх аж.