Уруйн үерийн аюул нэмэгдэж буйг сэрэмжлүүлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Уруйн үерийн аюул нэмэгдэж буйг сэрэмжлүүлэв


Өнөөдөр төв болон зүүн бүсийн нутгаар түр зуурын бороо ихээр орсны улмаас хэд хэдэн голын усны түвшин огцом нэмэгдэж, уруйн үерийн эрсдэл үүсээд байна.

Усны түвшин огцом нэмэгдсэн голууд

  • Хараа
  • Ерөө
  • Туул
  • Тэрэлж
  • Сэлбэ
  • Улиастай
  • Сөгнөгөр
  • Хурх
  • Барх
  • Эг
  • Балж
  • Онон
  • Хэрлэн
  • Халх
  • Улз

Эдгээр голуудын ус богино хугацаанд огцом нэмэгдэж байгаа тул хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух өндөр магадлалтай гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон сэрэмжлүүлэв.

Айл өрх, байгууллагуудад өгөх зөвлөмж

Голын эрэг, хөндий газарт оршин суугаа иргэд, аж ахуйн нэгжүүдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдэлийг анхаарахыг албаныхан уриаллаа.

Усны түвшний нэмэгдэл

  • Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр гол
  • Хэнтийн нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Шарын гол, Сэлбэ, Улиастай
  • Хангайн нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Богд, Таац, Заг гол

Дээрх голуудын усны түвшин өчигдрийнхөөс 5–30 см-ээр өсчээ. Тэрэлж, Сэлбэ, Туул гол Босгын гүүрийн орчимд олон жилийн дундаж үзүүлэлтээс 25–30 см-ээр давсан байна. Улз гол үерийн түвшинд хэвээр байна.

Цаашдын төлөв

Өглөөний 8:00 цагийн мэдээгээр:

  • Туул гол Улаанбаатар орчимд маргаашийн байдлаар 35 см-ээр нэмэгдэх,
  • Хараа гол Дархан орчимд 20 см-ээр нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй