“Нүүдэлчин-2025” Дэлхийн соёлын фестивалийн хүрээнд наймдугаар сарын 21–23-нд морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд 16 орны 108 тамирчин хурд, хүч, ур чадвар, оюун ухаанаа сорьсон бөгөөд Дэлхийн морьт харвааны холбооны тэргүүн Ким Ён Соп биечлэн хүрэлцэн иржээ.
Монголын баг тамирчид багийн “Масахе намнаа” төрөлд түрүүлж, алтан медаль хүртэн, 3 тамирчин дэлхийн аварга болж түүхэн амжилт байгууллаа.
Монголын амжилт:
- Алт: 1 (багийн төрөл)
- Мөнгө: Ц.Тэмүүжин – 2, Б.Аягаа – 1
- Хүрэл: Б.Аягаа – 1
Ингэснээр манай баг тамирчид нийтдээ 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл буюу таван медаль хүртэв. Өмнөх тэмцээнүүдэд монголчууд мөнгө, хүрэл медаль авч байсан бол энэ жил түүхэндээ анх удаа дэлхийн аваргын алтан медаль хүртсэн нь онцлог боллоо.
Дараа жилийн “Нүүдэлчин-2026” фестивалийн үеэр улсын аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбоо хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.