Улаан чөтгөрүүдийг Гримсби шуугиулж, торгуулиар хожлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаан чөтгөрүүдийг Гримсби шуугиулж, торгуулиар хожлоо

Английн Карабо цомын хоёрдугаар шатны тоглолтуудын үеэр хамгийн их дуулиан тарьсан нь дөрөвдүгээр дивизионы энгийн нэгэн баг — “Гримсби Таун” байв.

Тэд Премьер лигийн аваргын төлөө өрсөлдөгчдийн нэг “Манчестер Юнайтед”-тай шуугиант тоглолт хийж, үндсэн цагт 2:2-оор тэнцээд, эцэст нь торгуулийн цохилтоор 12:11-ээр ялалт байгууллаа.

“Блунделл Парк” цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийг цочирдуулсан тоглолтын эхний хагаст талбайн эзэд гайхалтай довтолгоо үзүүлэв. Эхний 30 минутын дотор Чарльз Вернам болон Тайрелл Уоррен нар гоол оруулж, тооны харьцааг 2:0 болгосон юм. Харин энэ үеэр “Юнайтед”-ийн хаалгач Андре Онана дараалан алдаа гаргаж, багийнхаа гол буруутнаар тодорлоо.

Гэсэн ч “Улаан чөтгөрүүд” тэмцлээ орхисонгүй. Сэлгээгээр гарч ирсэн Брайан Мбеумо 75 дахь минутад багийнхаа эхний гоолыг оруулж, дараа нь хамгаалагч Харри Магуайр үндсэн цаг дуусахаас өмнөхөн тооны харьцааг тэнцүүлэв.

Гэвч торгуулийн цохилтын цувралд “Юнайтед”-ийн тоглогчид алдаа гаргав. Матейс Кунья болон дахин Мбеумо хоёрын цохилтыг алдаж, Гримсбид түүхэн ялалтыг бэлэглэсэн юм.

Энэ ялагдлын дараагаас “Манчестер Юнайтед”-ийн хөгжөөн дэмжигчид дасгалжуулагч Рубен Аморимыг огцруулах шаардлагыг олноор дэвшүүлж эхэлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй