Есдүгээр сарын 1-нд автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт түр түдгэлзэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Есдүгээр сарын 1-нд автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт түр түдгэлзэнэ

Наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нийслэлийн замын хөдөлгөөнд 20 хоногийн хугацаатай тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хэрэгжиж эхэлсэн. Гэвч есдүгээр сарын 1-ний Даваа гарагт энэ журамд түр завсар гарч, бүх автомашин замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Хязгаарлалт есдүгээр сарын 2-ноос хэвийн үргэлжлэх бөгөөд тухайн өдрөөс эхлэн автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хөдөлгөөнд оролцох хуваарь дараах байдлаар мөрдөгдөнө.

Автомашины улсын дугаарын хуваарь (2025.09.02–2025.09.16)

  • Тэгш тоогоор төгссөн бол: 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд замын хөдөлгөөнд оролцоно.
  • Сондгой тоогоор төгссөн бол: 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд замын хөдөлгөөнд оролцоно.

Ийнхүү есдүгээр сарын 16-ны өдөр хүртэл зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилнэ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй