Э.Цэндбаатар Флоридад Мексикийн шилдэг боксчинтой тулалдана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Э.Цэндбаатарын дараагийн тулаан Флоридад болно

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Эрдэнэбатын Цэндбаатар дараагийн тулааны товоо албан ёсоор зарлалаа.

Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард Хойд Америкийн аваргын бүсээ хамгаалж, АНУ-ын шилдэг боксчин Галиндотой тулалдаад илт давуу оноогоор ялалт байгуулсан. Ингэснээр Цэндбаатарын дараалсан 13 дахь ялалт бүртгэгдэж, мэргэжлийн рингэнд ялагдал хүлээгээгүй амжилтаа бататгасан юм.

Харин түүний дараагийн тулаан ирэх арваннэгдүгээр сарын 7-нд АНУ-ын Флорида мужийн Тампа хотод болох бөгөөд өрсөлдөгч нь Мексикийн боксчин Брэндон Бенитес байх аж. Бенитес мэргэжлийн карьертаа 25 тулалдаж, 21 ялалт байгуулсан бөгөөд туршлагаараа онцлог спортын карьерын эзэн. Харин Цэндбаатар нэг ч ялагдалгүй яваа нь энэ тулааныг онцгой сонирхолтой болгоод байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй