Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын Аки башёгийн 12 дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Эхний 11 өдөр нэг ч унаагүй байсан ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өнөөдрийн барилдаанд анхны ялагдлаа амсав.
Тэрбээр Украйны комисүби Аонишикид өвдөг шороодсоноор 10 даваа, 1 унаатай үзүүлэлттэй болж, тэмцээнийг тэргүүлж явсан байр сууриа ёкоүна Оносатотой тэнцүүлэв.
Тэргүүлийн өрсөлдөөн ширүүсэв
- Хоошёорюү С.Бямбасүрэн – 10 даваа, 1 унаа
- Ёкоүна Оносато – 10 даваа, 1 унаа
Ингэснээр тэмцээний үлдсэн өдрүүдэд хоёр ёкоүна ижил амжилттайгаар түрүүлэлтийн төлөө хүчтэй өрсөлдөх нь тодорхой болов.