Үндэсний бөхийн “Алдарын цом” намрын улирлын нээлтийн барилдаан энэ удаа 20 хүртэлх насны хөвгүүд, залуучуудын дунд тойргийн журмаар явагдлаа. Уламжлалт чансаатай энэ тэмцээнд “Эв Монгол” клубийн тамирчид амжилттай оролцож, бахдам үр дүн үзүүлсэн байна.
Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын харьяат, “Аварга” дээд сургуулийн 4-р дамжааны оюутан, сумын заан Э.Бат-Өлзий хүрэл медаль хүртэж, клубийнхээ нэрийг өндөрт өргөв. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, 1-р дамжааны оюутан, сумын заан А.Буянжаргал тавдугаар байр эзэлсэн бол, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, 1-р дамжааны оюутан, сумын начин М.Амартүвшин зургаадугаар байрт орлоо.
Эдгээр амжилтууд нь “Эв Монгол” клубийн залуу бөхчүүдийн бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэлийн үр шим төдийгүй үндэсний бөхийн ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж буйг харууллаа.
1 comment
Манай бөхчүүдэд баяр хүргэе