МҮБХ-ноос аравдугаар сард болох барилдааны тов гарлаа

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
МҮБХ: 2025 оны X сард болох барилдааны хуваарь

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ) 2025 оны аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг нийтэлжээ. Энэ сард олон нийтийн хүсэн хүлээдэг томоохон тэмцээнүүд болохоор байна.

Барилдааны хуваарь:

  • 10-р сарын 04–05Унгар, Будапешт
    Европын аварга шалгаруулах барилдаан
  • 10-р сарын 05 (Ням) 13:00
    Ахмад бөхчүүдийн барилдаан
  • 10-р сарын 11 (Бямба) 13:00
    Баянгол дүүргийн 60 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 10-р сарын 17 (Баасан) 13:00
    МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн 70 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан
  • 10-р сарын 18 (Бямба) 11:00
    Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан
  • 10-р сарын 20 (Даваа) 19:00
    “Алтан цом-2025” барилдааны багийн сугалаа
  • 10-р сарын 21 (Мягмар) 10:00 — Хэнтий аймаг, Өндөрхаан хот
    Өсвөр үе (16–18 нас), залуучууд (19–20 нас)-ын Улсын аварга шалгаруулах барилдаан
  • 10-р сарын 22 (Лхагва) 10:00 — Хэнтий аймаг, Өндөрхаан хот
    Өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан
  • 10-р сарын 23 (Пүрэв) 10:00 — Хэнтий аймаг, Өндөрхаан хот
    Өсвөр, залуучуудын УАШБ-д зориулсан хүчит 64 бөхийн барилдаан
  • 10-р сарын 24 (Баасан) 10:00 — Хэнтий аймаг, Өндөрхаан хот
    Өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан
  • 10-р сарын 25 (Бямба) 15:00
    “Алтан цом”-ын нэгдүгээр тойргийн барилдаан
  • 10-р сарын 26 (Ням) 15:00
    “Алтан цом”-ын нэгдүгээр тойргийн барилдаан

Энэ удаагийн хуваарьт ахмад бөхчүүдийн уралдаанаас эхлээд өсвөр, залуучуудын Улсын аваргууд, мөн “Алтан цом”-ын тэмцээн багтсан бөгөөд бөх сонирхогчдын хувьд аравдугаар сар өргөн цар хүрээтэй барилдаануудтай өнгөрөх нь.

МҮБХ-ноос аравдугаар сард болох барилдааны тов гарлаа

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Тарагай 30 сентября, 2025 - 16:48

Энэ удаагийн барилдаанд ямар шинэ бөхчүүд гарч ирэх бол гэж хүлээж байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй