БНСУ-ын эмэгтэй волейболын шигшээ багт 16 жил дараалан тоглож, дэлхийн спортын тайзнаа нэр алдраа өргөсөн Ким Ён Гён тоглогчийн замналаа дуусгасан ч спортоо орхисонгүй. Тэрбээр дасгалжуулагчийн замыг сонгон, өөрийн бүрдүүлсэн шинэ багийнхаа ахлагчаар ажиллаж эхэлжээ.
Түүний байгуулсан багийг “Wonder Dogs” хэмээн нэрлэсэн бөгөөд олон улсын сонгон шалгаруулалт явуулсны эцэст Монголын хоёр тамирчин уг багт багтах болсон нь онцгой үйл явдал болов.
Эдгээр тамирчид нь спортын мастер С.Булгантамир, Ж.Энхсоёл нар юм. Тэд Ким Ён Гёны удирдсан сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, “Wonder Dogs” багийн бүрэлдэхүүнд тоглож эхэлсэн байна.
Ийнхүү Монголын хоёр тамирчин дэлхийн хэмжээний оддын бүрдүүлсэн шинэ багийн гишүүн болж, олон улсын волейболын тайзнаа хүч үзэх боломжтой боллоо.