Монголын баг “Милан-Кортина 2026” өвлийн олимпод үндэсний хэв маягтай хувцсаар гоёно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Милан-Кортина 2026

Италийн Милан, Кортина хотуудад болох XXV өвлийн олимпийн наадам эхлэхэд ердөө 128 хоног үлдээд байна. Энэ удаагийн наадамд Монголын тамирчид биатлон, гүйлтийн цана, тэшүүр, уулын цанын төрлөөр эрхээ авахын төлөө өрсөлдөж байгаа юм.

Нээлтийн ёслолд Монголын баг тамирчид “Гоёл Кашмер” компанийн урласан ёслолын хувцсаар гоёхоор болжээ. Үүний хүрээнд Монголын үндэсний олимпын хороо, “Гоёл Кашмер” компани хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нээлт болон хаалтын ёслолд өмсөх хувцсыг бүтээх ажлыг эхлүүлсэн байна.

Хамтын ажиллагаа ба сонгон шалгаруулалт

МҮОХ, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран өнгөрсөн долоодугаар сард ажлын хэсэг байгуулж, баг тамирчдыг нэгдсэн хувцас хэрэглэлээр хангах компанийг сонгон шалгаруулах, загвар дизайныг батлах ажлыг эхлүүлжээ. Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцсон загваруудаас ажлын хэсэг болон тамирчдын саналд тулгуурлан “Гоёл Кашмер”-ийг эцсийн байдлаар сонгосон байна.

Үндэсний өв ба орчин үеийн шийдэл

Олимпын нээлт, хаалтын үеийн хувцас нь тухайн улсын соёл, уламжлал, орчин үеийн хөгжлийг харуулдаг онцлогтой. Энэ удаад Монголын баг тамирчид үндэсний өв уламжлалаа орчин үеийн загвартай хослуулсан ёслолын хувцсаар Миланы цэнгэлдэх хүрээлэнд алхах бөгөөд дэлхий нийтэд эх орноо сурталчлах чухал боломжийг ашиглах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй