Байгалмаагийн Алтанчимэг холимог тулааны дэлхийн аварга боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Байгалмаагийн Алтанчимэг

Спортын “One Team” клубийн тамирчин Байгалмаагийн Алтанчимэг Гүржийн Тбилиси хотод 9-р сарын 27-ноос 10-р сарын 2-ны хооронд зохион байгуулагдаж буй насанд хүрэгчид, залуучууд болон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртлээ.

Тэмцээний тав дахь өдөр Алтанчимэг жинхэнэ сорилттой тулгарсан. Тэрээр 65.8 кг жингийн ангиллын өсвөрийн охидын финалд Анголын Надир Виерэтэй тулалдан, хоёрдугаар үед “гуяны гурвалжин боолт”-ын арга хэрэглэн өрсөлдөгчөө ялсан юм.

Монголын спортын түүхэн амжилт

Алтанчимэг бол Монголын хоёр удаагийн аварга, 2024 оны өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аваргын мөнгөн медальт тамирчин. Энэ удаагийн ялалтаараа тэрээр Монгол Улсын анхны өсвөрийн дэлхийн аварга болсон тамирчин болж спортын түүхэнд бичигдлээ.

Тбилисид болж буй дэлхийн аваргад 80 гаруй улсын 1000 гаруй шилдэг тулаанчид оролцож байна. Тэмцээн 10-р сарын 2-нд насанд хүрэгчдийн финалын тулаанаар өндөрлөнө.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй