Туулын хурдны замын инженер, геологийн өрөмдлөг эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Туулын хурдны

Нийслэл Улаанбаатар хот 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 24 мега төслийн нэг болох Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлжээ. Энэхүү төсөл нь нийслэлийн хамгийн том асуудал болох түгжрэлийг бууруулах зорилготой бөгөөд Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл 32 км урт, зургаан эгнээ бүхий хурдны зам барихаар төлөвлөж байна.

Бэлтгэл ажил дуусч, өрөмдлөг эхэлжээ

Одоогоор:

  • Талбайн геодезийн хэмжилт бүрэн дууссан
  • Инженер, геологийн өрөмдлөгийн ажил эхэлсэн
  • Төслийн гүйцэтгэгчийн кемпийн газар олголт хийгдэж, ТЭЦ-3-ын үнсэн сангийн орчимд кемпийн барилгын ажил эхэлсэн
  • Бетоны узель, бутлуурын үйлдвэрийн тээвэрлэлт хийгдэж байгаа аж

Мөн нэг болон хоёрдугаар тойрог замтай холбогдох хэсгийн төлөвлөлтийг гүйцэтгэгч, захиалагчийн хяналттайгаар нарийвчлан тохирч байна.

Хурдны замын үндсэн үзүүлэлт

Туулын хурдны зам нь:

  • 32 км урт, 6 эгнээтэй
  • Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн “Аюулгүйн тойрог” хүртэл үргэлжлэх
  • 8 байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд нийт 9,878 метрийн урт гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннелтэй
  • Нийт 10,000 метр орчим гүүр, 7 туннелтэй
  • Автомашин цагт 100 км хүртэл хурдлах боломжтой
  • Зорчих хэсгийн өргөн 12.5 метр байх юм

Багц ажлууд

Төслийн хүрээнд дараах 7 үндсэн ажлыг гүйцэтгэнэ:

  1. Газар шорооны ажил
  2. Хиймэл байгууламжууд
  3. Үерийн хамгаалалтын далан
  4. Авто замын гэрэлтүүлэг, цахилгаан шугам сүлжээний хамгаалалт, шилжилт, шинэчлэл
  5. Мэдээлэл холбооны төлөвлөлт
  6. Археологи, палеонтологи, угсаатны судалгаа
  7. Дэд бүтцийн станцын барилга

Хүлээгдэж буй үр дүн

Төслийг ашиглалтад оруулснаар:

  • Ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болно
  • Орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ буурна
  • Худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлал шинэ түвшинд хүрнэ
  • Хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ
  • Хотын хөдөлгөөний дундаж хурд 13.5%-иар өсөх тооцоо гарчээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй