Монголын мас-рестлингийн онол, практикийн сургалтын тов тодорхой боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монголын мас рестлингийн спортын онол, практикийн сургалт тов гарлаа

Монголын мас-рестлингийн спортын холбооноос улсын хэмжээний шүүгч бэлтгэх онол, практик хосолсон сургалтын товыг зарлалаа. Сүүлийн жилүүдэд энэ спортын хичээллэгчдийн тоо эрчимтэй нэмэгдэж, аймаг, сум, клубуудын дунд тэмцээн тогтмол зохион байгуулагдаж байгаа тул орон нутаг бүрт мэргэшсэн шүүгч бий болгох шаардлага үүсээд байна. Энэхүү сургалтын гол зорилго нь аймаг, сумын хэмжээнд мэргэжлийн шүүгч бэлтгэж, тэднийг цаашид хөгжүүлэн тив, дэлхийн тэмцээнийг шүүх чадвартай болгоход чиглэжээ.

Сургалтын хөтөлбөр

Огноо: 2025 оны аравдугаар сарын 18
Эхлэх цаг: 11:00

Сургалтын агуулга:

  • Мас-рестлингийн спортын үүсэл, хөгжил, ерөнхий ойлголтын танилцуулга
  • Олон улсад мөрдөгдөж буй дүрэм
  • Шүүгчийн ёс зүй
  • Асуулт, хариулт
  • Олон улсын холбооны календарьчилсан график, төлөвлөгөө танилцуулах

Сургалтын төгсгөлд:

  • Сертификат, үнэмлэх, шүүгчийн хувцас хэрэгсэл гардуулна
  • Монголын мас-рестлингийн спортын холбоотой хамтран ажиллах гэрээ үзэглэнэ
  • Олон улсын холбооны дүрмийн номын (монгол хэл дээрх хувилбар) гарын авлагыг оролцогчдод тараана

Энэхүү сургалтад хамрагдсанаар орон нутгийн тамирчид болон багш, дасгалжуулагчид мэргэжлийн шүүгчийн үнэмлэхтэй болж, ирээдүйд дэлхийн түвшний тэмцээнийг шүүх боломжтой болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй