Сэрэмжлүүлэг: Төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, шуурна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, шуурна

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
Аравдугаар сарын 6-нд Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи ширүүсэхийг анхааруулж байна.

Цаг агаарын төлөв (2025.10.06, 08:00–20:00)

  • Ерөнхийдөө: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас (бороо, нойтон цас) орно.
  • Салхи: Баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 9–14 м/с, зарим газраар түр зуур 18–20 м/с хүрч ширүүснэ.
  • Температур:
    • Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэрийн хөндий: 0…-5°С
    • Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүрийн хөндий: 0…+5°С
    • Говийн бүсийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал: +18…+23°С
    • Говийн бүсийн баруун өмнөд болон хойд хэсэг: +12…+17°С
    • Бусад нутгаар: +5…+10°С

Хот орчмын урьдчилсан мэдээ

  • Улаанбаатар: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7–12 м/с, зарим үед 14–16 м/с ширүүснэ. Сэрүүсэж +7…+9°С.
  • Багануур: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи 7–12 м/с, зарим үед 15–17 м/с хүрч ширүүснэ. +8…+10°С.
  • Тэрэлж: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи 5–10 м/с, зарим үед 12–14 м/с хүрч ширүүснэ. +6…+8°С.

Өглөөний 05 цагийн байдлаар Улаанбаатар хотод: Агаарын температур 0°С орчим, харьцангуй чийг 20%, агаарын даралт 866 гектопаскаль байсан бөгөөд даралт өдөртөө өсөх төлөвтэй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй