Монгол Улсын 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн ЕБС-ийн сурагчдыг хамарсан “Мөрөөдлийн гоол–2025” тэмцээн амжилттай өндөрлөлөө. Ерөнхий сайдын ивээл дор Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулсан уг тэмцээн есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 3-нд үргэлжилсэн юм.
Энэ жилийн тэмцээнд аймаг, сум, дүүргүүдээс шалгарсан шилдэг 54 багийн 3500 гаруй сурагч охид, хөвгүүдийн хоёр насны ангиллаар өрсөлдөв. Хаалтын ажиллагаа аравдугаар сарын 3-нд болж, шилдгүүдээ алдаршуулсан бөгөөд МХБХ-ны ерөнхийлөгч Ц.Анандбазар, Боловсролын сайд П.Наранбаяр болон бусад зочид оролцон баг тамирчдад баяр хүргэлээ.
Медаль хүртсэн багууд:
Охид – 13 нас
- 1-р байр — Дорнод аймгийн 1-р сургууль
- 2-р байр — Сонгинохайрхан дүүргийн 107-р сургууль
- 3-р байр — Баянзүрх дүүргийн 147-р сургууль
- 4-р байр — Говь-Алтай аймгийн 4-р сургууль
Охид – 15 нас
- 1-р байр — Орхон аймгийн 17-р сургууль
- 2-р байр — Өвөрхангай аймгийн “Олимп” сургууль
- 3-р байр — Хан-Уул дүүргийн 10-р сургууль
- 4-р байр — Чингэлтэй дүүргийн 72-р сургууль
Хөвгүүд – 13 нас
- 1-р байр — Баянгол дүүргийн 20-р сургууль
- 2-р байр — Чингэлтэй дүүргийн 24-р сургууль
- 3-р байр — Баянхонгор аймгийн “Номундалай” сургууль
- 4-р байр — Ховд аймгийн 1-р сургууль
Хөвгүүд – 15 нас
- 1-р байр — Баянзүрх дүүргийн 14-р сургууль
- 2-р байр — Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” цогцолбор сургууль
- 3-р байр — Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р сургууль