The MongolZ өнөөдөр Gentle Mates багтай хүч үзнэ

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
"The MongolZ" баг шөвгийн наймд хүч үзэхээр бэлэн боллоо

Шведийн нийслэл Стокхолм хотод үргэлжилж буй цахим спортын CS2 төрлийн ESL Pro League Season 22 тэмцээнд Монголын бахархал болсон The MongolZ баг амжилттай оролцож байна.

Өчигдөр болсон хоёрдугаар шатны гурав дахь тоглолтод The MongolZ Европын GamerLegion багийг 2:1-ийн харьцаатай буулган авлаа.

  • Эхний мап Inferno дээр 13:10 харьцаатай ялж, хүчтэй эхлэл тавьсан.
  • Хоёр дахь мап Ancient дээр 11:13-аар ялагдсан.
  • Харин шийдвэрлэх Nuke дээр 13:7 харьцаатай илүүрхэж, тэмцээний дараагийн шатанд шалгарав.

Ингэснээр The MongolZ баг ESL Pro League тэмцээнд 1-2 амжилттай явж байгаа бөгөөд өнөөдөр ижил үзүүлэлттэй Испанийн Gentle Mates багтай 22:00 (УЛААНБААТАРЫН ЦАГ)-т тулалдана.

Энэ жил The MongolZ болон Gentle Mates багууд анх удаа нүүр тулж тоглох гэж байна. Испанийн Gentle Mates нь Valve-ийн чансаанд 18-т, дэлхийн чансаанд 17-д бичигдэж буй хүчирхэг баг юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Минчак 7 октября, 2025 - 15:24

Мангасууддаа амжилт хүсье! Энэ тоглолт сонирхолтой болох нь

Reply
Тудай 7 октября, 2025 - 16:04

Gentle Mates ч амар баг биш дээ, сайн бэлтгэсэн байгаасай

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй