Галт тэрэгний ослоос сэргийлсэн төмөр замчин эмэгтэй “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнагдав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
М.Оюунзул

“УБТЗ” ХНН-ийн “Улхын-Овоо” зөрлөгийн жижүүр М.Оюунзул галт тэрэгний ноцтой осол гарахаас урьдчилан сэргийлсэн гавьяагаа үнэлүүлж “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнууллаа.

Тэрбээр төмөр замд гурван жил ажиллаж байгаа бөгөөд энэ оны наймдугаар сард зөрөн өнгөрч байсан галт тэрэгний гар тоормосны суурь гагнаасаараа хугарсныг анзаарч, осол гарахаас өмнө зүтгүүрийн бригадад шуурхай мэдэгдсэн байна. Үүний үр дүнд осол, сүйрэл гарахаас сэргийлж, компанийн их хэмжээний хохирол үүсэхээс хамгаалжээ.

М.Оюунзул өмнө нь энэ оны хоёрдугаар сард мөн адил галт тэрэгний гэмтлийг илрүүлж, ослын аюулаас урьдчилан сэргийлж байсан тул тус байгууллагаас дахин үнэлж, өнөөдөр шагнал гардуулсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй