Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
weather mongolia

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулав:
Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ сарын 9-11-нд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байх төлөвтэй байна.

2025 оны 10-р сарын 8-ны 20:00 цагаас 10-р сарын 9-ний 20:00 цаг хүртэл

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: утгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5–10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13–15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

  • Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг–Байдраг голын эх, Идэрийн хөндийгөөр шөнөдөө –13…–18°С, өдөртөө –2…+3°С
  • Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг–Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө –7…–12°С, өдөртөө +4…+9°С
  • Говийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7°С, өдөртөө +14…+19°С
  • Их нууруудын хотгор, говийн хойд хэсгээр шөнөдөө –3…+2°С
  • Бусад нутгаар шөнөдөө –1…–6°С, өдөртөө +9…+14°С дулаан байна.

Хот орчмын цаг агаар

  • Улаанбаатар хот орчимд: Цэлмэг, салхи баруунаас секундэд 5–10 метр. Шөнөдөө Яармаг–Сонгино орчимд –7…–9°С, бусад хэсгээр –1…–3°С, өдөртөө +11…+13°С дулаан.
  • Багануурт: Цэлмэг, салхи баруунаас секундэд 7–12 метр. Шөнөдөө –9…–11°С, өдөртөө +9…+11°С дулаан.
  • Тэрэлжид: Цэлмэг, салхи баруунаас секундэд 5–10 метр. Шөнөдөө –10…–12°С, өдөртөө +9…+11°С дулаан.

10-р сарын 10–14-ний урьдчилсан төлөв

  • 10-нд: Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас
  • 11-нд: Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг–Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр хур тунадас
  • 12-нд: Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр нойтон цас орно
  • 13-нд: Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар цас, нойтон цас орно

Салхи: Ихэнх нутгаар секундэд 6–11 метр, 11–13-нд зарим газраар секундэд 14–16 метр хүрч ширүүснэ.

Температурын төлөв:

  • Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг–Байдраг голын эх, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө –13…–18°С, өдөртөө 0…+5°С
  • Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг–Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлжийн хөндийгөөр шөнөдөө –7…–12°С, өдөртөө +3…+8°С
  • Говийн өмнөд бүс, Дорнод–Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2…+7°С, өдөртөө +14…+19°С
  • Бусад нутгаар шөнөдөө –1…–6°С, өдөртөө +8…+13°С дулаан,
    харин 12, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэх төлөвтэй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй