Хошёорюү Бүх Японы сумочдын тэмцээнд түрүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хошёорюү

Японы мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна Хошёорюү Бүх Японы рикиши буюу сумочдын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ.

Шөвгийн барилдаанд тэрбээр 75 дахь ёкозүна Оносато-той хүч үзэж, зүүн гараараа өрсөлдөгчийн мавашинаас түрүүлж барьсан даруйдаа үватэнагэ мэхийг амжилттай гүйцэтгэн ялалт байгуулжээ.

26 настай Хошёорюү ийнхүү Бүх Японы рикиши тэмцээнд анх удаа түрүүлж, монгол сүмочдын нэр хүндийг дахин баталлаа. Харин өнгөрсөн жилийн аварга, озэки Котозакура баруун өвдөгний гэмтлийн улмаас энэ жилийн тэмцээнд оролцож чадсангүй.

Бүх Японы рикиши буюу сүмочдын улсын тэмцээн нь анх 1925 онд зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд Японы сүмогийн хамгийн нэр хүндтэй уламжлалт барилдаануудын нэг юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй