Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламжийн журам шинэчлэгдэж, цахим системд шилжлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж үзүүлэх журмыг шинэчилжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймаг болон 9 дүүргийн холбогдох мэргэжилтнүүд оролцсон зөвлөгөөн боллоо. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журмын шинэчилсэн хувилбар танилцуулагджээ.

Шинэчилсэн журам 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд өмнөхөөсөө илүү цахим хэлбэрийн үйлчилгээ рүү шилжиж байгаагаараа онцлог юм. Ингэснээр цаасан бүрдүүлэлт багасч, иргэдэд үйлчилгээ авах процесс илүү хялбар, түргэн болох нөхцөл бүрдэж байна.

Мөн зөвлөгөөний хүрээнд дараах асуудлуудыг хөндлөө:

  • Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх журмын шинэчлэл
  • Ахмад настны тухай хуулийн хүрээнд хэрэгжиж буй “идэвхтэй наслахыг дэмжих хөтөлбөр”

Холбогдох мэргэжилтнүүд эдгээр бодлогын хэрэгжилтэд тулгамдаж буй бэрхшээлийг хэлэлцэж, шийдлийн талаар санал солилцсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй