Өвлийн дугуй зам тээврийн аюулгүй байдлыг дээшлүүлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг

Хүйтний улирал эхэлж буй энэ үед жолооч нартаа өвлийн дугуй суулгаж, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг уриалж байна. Өвлийн дугуй нь цас, мөсөн замд сайн барьцалдах бөгөөд халтиргаатай нөхцөлд машины зогсолтын чадварыг 30-40 хувиар сайжруулдаг. Түүнчлэн тус дугуйны гүн хээ, ховил нь цастай замыг даван туулахад тусалдаг тул хүйтний улиралд заавал солих ёстой гэдгийг онцоллоо.

Зуны дугуй хүйтэнд тэсвэртэй бус бөгөөд хөлдөж, гулсах эрсдэлтэй байдаг. Энэ нь зам тээврийн осол гарах магадлалыг нэмэгдүүлдэг тул жолооч нар машиндаа өвлийн бэлтгэл хийж, болгоомжтой хөдөлгөөнөөр оролцохыг анхааруулж байна. Мөн явган зорчигч нартаа замын хөндлөн гарцыг ашиглан анхааралтай алхахыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Хэлтсээс зөвлөсөн юм.

Өвлийн дугуйны давуу тал:

  • Халтиргаатай замд зогсолтыг 30-40%-р сайжруулна.
  • Цас, мөстэй замын барьцалдааныг дээшлүүлнэ.
  • Гүн хээ нь зам түүх чадварыг нэмэгдүүлнэ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй