Багш нар Засгийн газрын шийдвэрт сэтгэл дундуур байж, хугацаагүй ажил хаялт зарлалаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
багш нарын ажил хаялт

Монголын багш нар наймдугаар сараас эхлэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсан боловч уг хүсэлтэд дорвитой шийдвэр гарсангүй. Үүний дараа тэд улс орон даяар жагсаал зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт эхлүүлжээ.

Энэ нөхцөл байдалд хариу болгож Ерөнхий сайд Г.Занданшатар уржигдар, буюу 2025 оны аравдугаар сарын 14-ний орой мэдэгдэл хийж, “Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15–20 хувь, эмчийн цалинг 10–15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрлээ” хэмээсэн юм.

Үүний дараа 2025 оны аравдугаар сарын 15-нд Засгийн газрын хуралдаанаар уг шийдвэрийг баталгаажуулж, багш нарын цалинг 20 хувь, эмч нарынхыг 15 хувь, ахмадын тэтгэврийг 8 хувь нэмэх шийдвэрийг албан ёсоор танилцуулсан байна. Энэ нэмэгдэл нь дунджаар багш, эмч нарын цалин 150–300 мянган төгрөгөөр, ахмадын тэтгэвэр 45–55 мянган төгрөгөөр өсөх тооцоо гарчээ.

Гэсэн хэдий ч багш, эмч нар болон ахмадууд энэ шийдвэрийг хангалтгүй гэж үзэж, бодит амьжиргааны түвшинд нийцэхгүй хэмээн шүүмжилж байна. Үүний улмаас багш нарын төлөөлөл Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага дор нэгдэж, улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт зарласан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй