“Оюутны лиг” 2025-2026 оны улирал эхэллээ: 1000 гаруй тамирчин өрсөлдөнө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Оюутны лиг

Монголын сагсан бөмбөгийн хамгийн том оюутны тэмцээн болох “Оюутны лиг”-ийн 2025–2026 оны улирал өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Энэ улиралд 24 их, дээд сургуулийн нийт 41 багийн 1000 гаруй оюутан тамирчид оролцож, аваргын төлөө өрсөлдөх юм.

Нээлтийн тоглолтууд

Эхний тоглолт өнөөдөр M Arena-д 15:30 цагт болно. Тус тоглолтод Их Засаг Их сургуулийн “Бүргэдүүд” баг болон Монгол Улсын Их сургуулийн “Шонхорууд” багууд нүүр тулна.

Харин нээлтийн хоёр дахь тоглолт 19:00 цагаас эхэлж, Этүгэн Их сургуулийн “Этүгэн Ирвэсүүд” баг болон Отгонтэнгэр Их сургуулийн “Шилүүснүүд” багууд хүч үзэхээр төлөвлөгджээ.

Улирлын онцлог

  • Нийт оролцогч: 1000 гаруй оюутан тамирчин
  • Оролцогч багууд: 24 их, дээд сургуулийн 41 баг
  • Эрэгтэй баг: 29
  • Эмэгтэй баг: 12

Шинэ улиралд багуудын өрсөлдөөн илүү ширүүн өрнөх хүлээлттэй байгаа бөгөөд залуу тамирчдын ур чадвар, багийн зохион байгуулалт, урам зоригийг сорих чухал боломж болох юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй