The MongolZ баг өнөөдөр 9z багийн эсрэг тоглоно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
The MongolZ vs 9z

Монголын eSports-ийн шилдэг төлөөлөл The MongolZ баг өнөөдөр дэлхийн хэмжээний Thunderpick World Championship 2025 тэмцээний хасагдах шатанд Өмнөд Америкийн 9z багийн эсрэг хүч үзэх гэж байна. Тоглолт 10-р сарын 17-ны 21:00 (УЛАТ) цагт эхэлнэ.

Тоглолтын мэдээлэл

  • Тэмцээн: Thunderpick World Championship 2025Тоглолт: The MongolZ vs 9z
  • Огноо: 10-р сарын 17, 21:00 (УЛАТ)
  • Формат: BO3 (Best of 3)
  • Match Page: HLTV

Энэ тоглолт нь хасагдах шатны чухал тулаан бөгөөд ялагч нь дараагийн шатанд Natus Vincere (NaVi) багийн эсрэг тоглох эрхтэй болно. The MongolZ өмнө нь 9z багийг 2:0 харьцаагаар буулгаж байсан бөгөөд өнөөдөр дахин ялалтаа бататгах зорилготой байна.

Сүүлийн өдрүүдэд баг идэвхтэй бэлтгэл хийж, стратеги, тактикийн хувьд илүү нарийн ажиллагаа гаргахаар төлөвлөжээ. The MongolZ энэ тэмцээнд 1xBet-ийн ивээн тэтгэлэгтэйгээр оролцож байгаа бөгөөд энэ нь тэдний мэргэжлийн түвшний тоглолтыг дэмжиж буй чухал хүчин зүйл юм.

Өнөөдрийн тоглолт The MongolZ-ийн хувьд ялалтаа баталгаажуулах, дэлхийн дээд түвшинд Монголын eSports-ийн хүчийг дахин харуулах томоохон боломж юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй