Монголын таеквондогийн холбоо болон Улаанбаатар хотын “Арслан” клуб хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ирээдүйн Одод” пүмсэ (хөдөлгөөн, тоот дасгал) тэмцээн 2025 оны аравдугаар сарын 18-19-нд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд оролцогчид гурван ангилалд ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Медаль хүртсэн баг, тамирчид
“А” ангилалд:
- Х.Ариунаа дасгалжуулагчтай “Идэр” клуб
- П.Номинчимэг дасгалжуулагчтай “Баянзүрх таеквондо хөгжлийн төв”
- С.Янжинлхам дасгалжуулагчтай “Арслан” клуб
“В” ангилалд:
- М.Энхдөл, Ж.Теян дасгалжуулагчтай “Stars” клуб
- С.Түмэндэмбэрэл, У.Ханд дасгалжуулагчтай “Эхлэл” клуб
- Х.Ариунаа дасгалжуулагчтай “Идэр” клуб
“С” ангилалд:
- С.Түмэндэмбэрэл, У.Ханд дасгалжуулагчтай “Эхлэл” клуб
- Б.Билэгсайхан дасгалжуулагчтай “Аянга” клуб
- Ү.Ган-Эрдэнэ дасгалжуулагчтай “Торнадо кик” клуб
Хувийн төрөл болон онцлох шагналууд
- Шилдэг дасгалжуулагч: “Баянзүрх таеквондо хөгжлийн төв”-ийн дасгалжуулагч П.Номинчимэг
- Шилдэг шүүгч: улсын шүүгч Н.Удвал
- Шилдэг эрэгтэй тамирчин: “Кёнхи” клубийн тамирчин Б.Гүнтөр
- Шилдэг эмэгтэй тамирчин: “Идэр” клубийн тамирчин Маралгоо
Энэхүү тэмцээн нь Монголын залуу тамирчдын ур чадварыг хөгжүүлэх, тэднийг олон улсын тавцанд бэлтгэх чухал ач холбогдолтой уралдаан болж байна.
2 комментария
Ирээдүйн аваргууддаа баяр хүргэе
Хүүхдүүдийн хичээл зүтгэл бахархмаар байна