Өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-нд эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-нд эхэлнэ

Боловсролын Ерөнхий Газраас (БЕГ) 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарийг танилцууллаа. Элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ний өдөр 10:00 цагт “Монгол хэл бичиг” хичээлээр эхэлнэ. Мөн энэ өдөр түүх болон англи хэлний шалгалт явагдана.

Дараагийн өдрүүдэд:

  • 12-р сарын 5-нд: хими, газар зүй, нийгэм судлал
  • 12-р сарын 6-нд: биологи, математик, орос хэл
  • 12-р сарын 7-нд: физик, монгол хэлний хичээлийн шалгалтууд тус тус болно.

Эдгээр шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10–12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй. Харин 2025 оны зургаадугаар сар болон түүнээс өмнө ЕБС-ийг төгссөн, их, дээд сургуульд элсэх хүсэлтэй иргэд оролцох боломжтой юм.

Шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэл арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилж, eyesh.eec.mn цахим хуудсаар хийгдэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй