МУГТ Т.Санчир “Омни Эрдэнэт Майнерс” багт эргэн ирлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Т.Санчир

Монгол Улсын гавьяат тамирчин Т.Санчир энэ улиралд талбайд гарах боломжгүй гэж мэдээлэгдэж байсан ч түүнийг сагсан бөмбөгийн “Омни Эрдэнэт Майнерс” баг бүрэлдэхүүндээ албан ёсоор элсүүлжээ.

Багууд харилцан зөвшилцөлд хүрчээ

“Омни Эрдэнэт Майнерс” болон “Налайх Бизон” багууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжилт хөдөлгөөнийг хэрэгжүүлсэн бөгөөд “Омни Эрдэнэт Майнерс” баг энэ талаар дараах мэдэгдлийг гаргасан байна.

“Омни Эрдэнэт Майнерс болон Налайх Бизон багууд харилцан зөвшилцөлд хүрсний үндсэн дээр Монголын сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг Т.Санчир албан ёсоор ‘Омни Эрдэнэт Майнерс’ багийн бүрэлдэхүүнд нэгдэж буйг баяртайгаар мэдэгдэж байна.

Энэхүү шилжилт нь хоёр талын итгэлцэл, хүндлэл дээр тулгуурласан шийдвэр юм. Т.Санчирт итгэл хүлээлгэн, хамтран ажилласан Налайх Бизон багийн удирдлагууд болон хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн энэ шийдвэр нь спортын салбарт зайлшгүй гардаг шилжилт хөдөлгөөний нэг хэсэг болохыг ойлгон, хүлээн авсан Налайх Бизон багийн удирдлага, фэнүүд болон хамт олонд дахин талархал илэрхийлж, үл ойлголцол үүссэнд уучлал хүсч байна.

Бид хамтдаа Монголын сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, спортын ёс зүй, багийн үнэ цэнийг эрхэмлэн ажиллах болно.”

Т.Санчирын спортын замнал

МУГТ Т.Санчир бол Монголын сагсан бөмбөгийн хамгийн туршлагатай, нэр хүндтэй тоглогчдын нэг бөгөөд тэрбээр сүүлийн жилүүдэд үндэсний лиг болон олон улсын тэмцээнд амжилт гаргаж, залуу тамирчдын үлгэр дууриал болж ирсэн билээ.

Түүний “Омни Эрдэнэт Майнерс”-т нэгдсэн нь багийн хүчийг нэмэгдүүлж, шинэ улиралд илүү өрсөлдөх чадварыг бий болгоно гэж мэргэжилтнүүд үзэж байна.


Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй