Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Бахрейн-2025

Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадам үргэлжилж байгаа бөгөөд Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчид энэ өдөр амжилттай оролцож нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Б.Хулан мөнгөн медаль хүртэв

Эмэгтэйчүүдийн 40 кг-ын жинд зодоглосон тамирчин Б.Хулан Тажикистан болон Киргизстаны бөхчүүдийг вазари оноогоор ялснаар финалд шалгарчээ. Тэрбээр алтан медалийн төлөө Узбекистаны тамирчин Болтабаева Дилафрузтай хүч сорин, эн тэнцүү барилдсан ч даралтанд орж иппон үнэлгээгээр ялагдан, мөнгөн медаль хүртсэн байна.

Э.Тэмүгэн хүрэл медаль авлаа

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн Э.Тэмүгэн Тажикистаны бөхийг иппон үнэлгээгээр ялж, Энэтхэгийн бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Йорданы бөхийг иппон үнэлгээгээр ялсан юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд тэрбээр Узбекистаны Азамбекова Дианаг юүко үнэлгээгээр ялж, хүрэл медалийн эзэн боллоо.

Шагналт байрын эзэд

Мөн Монголын бөхчүүдээс:

  • Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Ж.Энхтөр,
  • Эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд Г.Цэлмүүн нар тус тус шагналт тавдугаар байр эзэлсэн байна.

Монголын жүдо бөхийн залуу тамирчдын хувьд энэ амжилт нь ирээдүйн олон улсын тэмцээнүүдэд өрсөлдөх өндөр итгэл, туршлага авчирч байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй