«Барселона» Эд Шираныг «Эль Класико»-гийн өмнө багаа бүрэлдэхүүнд орууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ширан

Каталоны алдарт «Барселона» клуб Spotify-ийн түншлэлийн хүрээнд Британийн поп дуучин Эд Шираныг албан ёсоор багийн бүрэлдэхүүнд оруулсныг клубийн Medee.news дамжуулжээ.

«Барселона» болон Spotify хамтран ажилласнаас хойш клубийн өмсгөл дээр дэлхийн алдартай дуучдын логонууд гарч байсан бөгөөд энэ удаагийн хамтын ажиллагаа 2025 оны 10-р сарын 26-нд болох “Эль Класико”-д зориулсан онцгой арга хэмжээ юм.

Шираныг “цэнхэр-улаанууд” бага төвийн хагас хамгаалагчаар бүртгэсэн бөгөөд түүний алдартай цомгуудын нэрэнд ашиглагддаг математик тэмдэгүүдийг (+, ÷, = гэх мэт) тоглогчдын футболкны загварт шингээхээр болжээ.

Эд Ширан

Энэхүү бүтээлч коллабораци нь Мадридын “Реал”-тай хийх тоглолтын өмнөх маркетингийн нэг хэсэг бөгөөд “Барселона” өмнө нь Дрейк, Розалиа, The Rolling Stones, KAROL G, Coldplay, Трэвис Скотт зэрэг дэлхийн уран бүтээлчидтэй ижил төстэй хамтран ажиллагаа явуулж байсан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй