Давст сумд чоно агнах уралдаан эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Авалсан чоно нэг бүрийг 300,000 төгрөгөөр үнэлнэ

Ховд аймгийн Мөст сумын Давст багийн нутаг дэвсгэрт зэрлэг амьтдын тоо хэт олширсон тул чоно агнах болзолт уралдаан зарласан байна. Тус уралдаан энэ сарын 13-нд албан ёсоор эхэлж, ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх аж.

Уралдааны журамд зааснаар тухайн багийн нутагт агнасан нэг чоныг 300,000 төгрөгөөр үнэлж, анчдад урамшуулал олгох нөхцөлтэй. Энэ нь малчдын мал сүргийг хамгаалах, зэрлэг амьтдын тоо толгойг зохистой хэмжээнд барих зорилготой арга хэмжээ гэж багийн удирдлагууд мэдэгджээ.

Чононы тоо огцом өссөн шалтгаан

Сүүлийн жилүүдэд Монгол Алтайн нуруу орчмын бүс нутагт, ялангуяа Говь-Алтай аймгийн Тонхил болон Бугат сумдын нутагт чононы тоо эрс нэмэгдсэн байна. Энэ нь мал амьтанд халдах тохиолдол олширч, малчдын амжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа тул орон нутгийн иргэд санаачлан чоно агнах уралдааныг зохион байгуулах санал гаргажээ.

Говь-Алтай аймагт мөн адил арга хэмжээ хэрэгжиж байна

Иргэдийн дэмжлэгтэйгээр Тонхил болон Бугат сумдын удирдлагууд аравдугаар сарын 14-нөөс арванхоёрдугаар сарын 13-ныг хүртэл хугацаанд ижил төрлийн болзолт уралдаан зарлаад байгаа юм. Энэхүү арга хэмжээ нь байгаль хамгаалал, мал сүргийн аюулгүй байдалд чиглэсэн бодитой арга хэмжээ гэж үзэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй